Тэмцээний зорилго:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Dronecon 2025 тэмцээн нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих
Зохион байгуулалтын талаар:
Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 25-26 өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 580 гаруй тамирчин оролцсон бөгөөд тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд ирэх 2026 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулахаар болсон.



























