Монголын Нисгэгчгүй Хэрэгслийн Холбоо

Ёс зүй

ЁС ЗҮЙН ДҮРЭМ (MUVA)

MUVA – Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбоо нь дроны спорт (Drone Soccer, FPV)-ыг аюулгүй, шударга, хариуцлагатай хөгжүүлэх зорилготой. Энэхүү ёс зүйн дүрэм нь MUVA-гийн гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, сайн дурынхан, түнш байгууллагууд болон арга хэмжээнд оролцогч бүх хүнд хамаарна.

1. Аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд

Нислэгийн өмнө checklist (батарей, проп, холбоо, fail-safe, хамгаалалт) заавал шалгана.

  1. Оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд талбайн хамгаалалтын тор/хязгаарлалт болон зохион байгуулагчийн зааврыг мөрдөнө.
  2. Согтууруулах ундаа, мансууруулах бодисын нөлөөн дор нислэг хийх, төхөөрөмж ажиллуулахыг хатуу хориглоно.
  3. Ослын эрсдэл илэрвэл нислэгийг нэн даруй зогсоож, зохион байгуулагчид мэдэгдэнэ.

2. Шударга өрсөлдөөн

  1. Дүрэм зөрчиж давуу байдал олох (зориуд мөргөлдөх, төхөөрөмжийг хорлох, худал мэдээлэл өгөх, шүүгчийг дарамтлах гэх мэт) үйлдлийг тэвчихгүй.
  2. Өрсөлдөгч, баг, шүүгч, зохион байгуулагчдад хүндэтгэлтэй хандана.
  3. Маргаан үүссэн тохиолдолд албан журмын дагуу (гомдол/маргаан шийдвэрлэх) асуудлыг шийдвэрлэнэ.

3. Хүндлэл ба багийн соёл

  1. Хүйс, нас, үндэс угсаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, доромжлох, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно.
  2. Хүүхэд, өсвөр насны оролцогчидтой харилцахдаа хамгаалалтын бодлогыг баримталж, эцэг эх/багштай зохистой харилцана.
  3. MUVA-ийн арга хэмжээнд оролцох үед бусдын нэр хүнд, байгууллагын имижийг хамгаалж, соёлтой харилцана.

4. Нууцлал ба мэдээллийн хариуцлага

  1. Арга хэмжээ, сургалтын үеэр авсан зураг/видео, нэр, багийн мэдээллийг нийтлэхдээ зөвшөөрөл болон хувийн мэдээллийн хариуцлагыг баримтална.
  2. Бусдын удирдлага, тохиргоо, тоног төхөөрөмжийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах/тараахгүй.
  3. Онлайн орчинд худал мэдээлэл, гүтгэлэг тараах, зохион байгуулагч/оролцогчийг доромжлох хэлбэрийн үйлдэл гаргахгүй.

5. Тоног төхөөрөмжийн хариуцлага

  1. Өөрийн төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, зөв ашиглалт, засвар үйлчилгээний хариуцлагыг өөрөө хүлээнэ.
  2. FPV/спортын нислэгт тохирох хамгаалалт (prop guard, failsafe, зөв сувгийн тохиргоо гэх мэт) болон зохион байгуулагчийн шаардлагыг хангана.
  3. Бусдын тоног төхөөрөмжид санаатайгаар гэмтэл учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

6. Шүүгч, зохион байгуулагчийн ёс зүй

  1. Шүүгчид нь шударга, хараат бус, тэнцвэртэй шийдвэр гаргаж, ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ.
  2. Зохион байгуулагч нь дүрэм, цагийн хуваарь, аюулгүй байдлын шаардлагыг тодорхой мэдээлж, оролцогчдод ижил тэгш боломж олгоно.

7. Хариуцлага, сахилгын арга хэмжээ

Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд дараах арга хэмжээг авч болно:

  1. Анхааруулга, албан сануулга
  2. Тэмцээн/эвентээс түр хугацаагаар хасах
  3. Гишүүнчлэл түдгэлзүүлэх/цуцлах (ноцтой зөрчил)
  4. Хууль, дүрэм зөрчсөн бол холбогдох байгууллагад мэдэгдэх

8. Дүрэм шинэчлэх

MUVA нь ёс зүйн дүрмийг нөхцөл байдал, спортын хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчилж болно. Шинэчлэл нь албан сувгаар нийтлэгдсэн өдрөөс хүчинтэй.

DRONECON 2026

ШИНЭ МЭДЭЭ

ХОЛБОО БАРИХ

© Монголын Нисгэгчгүй Хэрэгслийн Холбоо