Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит DRONECON 2026 — MultiGP Eastern Asia Regional Qualification Олон Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн зохион байгуулагдах гэж байгааг албан ёсоор зарлаж байна.
Тус тэмцээн нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын ур чадвар, дроны спортын өрсөлдөөн, дэвшилтэт технологи, инновац, инженерчлэл болон олон улсын хамтын ажиллагааг нэгтгэсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм.
Тэмцээний зорилго
Дэлхий дахинд дроны технологийн хэрэглээ эрчимтэй хөгжиж, иргэний нисэх, логистик, ухаалаг систем, дижитал шилжилт, инженерчлэлийн салбарт өргөнөөр нэвтэрч байна.
Энэхүү тэмцээн нь залуу үеийн дрон нисгэгчид, хөгжүүлэгчид, инженерүүд, шинийг санаачлагчдыг дэмжих, тэдний ур чадварыг олон улсын түвшинд сорих, мөн улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байна.
Тэмцээний огноо
2026 оны 05 дугаар сарын 30–31-ний өдрүүдэд
Байршил
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал
DRONECON 2026-ийн онцлог
DRONECON 2026 нь зөвхөн спортын тэмцээн бус, дроны технологийн хөгжил, инженерчлэлийн мэдлэг, инновацын шийдэл, олон улсын туршлага солилцоог дэмжсэн томоохон арга хэмжээ болох юм.
Тэмцээнд оролцогчид нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын ур чадвараа сорихын зэрэгцээ дроны спортын олон улсын стандарт, технологийн шинэ чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудтай танилцах боломжтой.
Оролцогчдод
Дроны спорт, технологи, инженерчлэл, инновацын салбарт сонирхолтой тамирчид, хөгжүүлэгчид, багш, сурагчид, оюутан залуус болон байгууллагуудыг DRONECON 2026 тэмцээнд идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл:
https://dronecon.gov.mn/mn/
