Бидний тухай
Бид хэн бэ?
Монголын Нисгэгчгүй Хэрэгслийн Холбоо нь нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дроны салбарын хөгжлийг цогцоор нь дэмжих, мөн нам өндрийн эдийн засгийг Монгол Улсад таниулж нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллага юм. Бид хууль эрх зүй, стандартчилал, бүртгэл мэдээллийн дижитал дэд бүтэц, зэрэг үндсэн чиглэлээр салбарын орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Бидний зорилго
Монгол Улсад нам өндрийн эдийн засгийн ойлголт, хэрэглээ, боломжийг таниулж нутагшуулахын зэрэгцээ нисгэгчгүй нисэх хэрэгслийн хууль эрх зүйн орчин, бүртгэл мэдээллийн дижитал дэд бүтцийг хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэхийг зорьдог.
Мөн сургалтын байгууллагын итгэмжлэл болон чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж, дотоодын програм хангамжийн хөгжүүлэлтийг бодлого, стандарт, хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжин ажиллах төв байна.
- Дроны хууль эрх зүй болон дагалдах дүрэм журам боловсруулах, шинэчлэх ажилд мэргэжлийн санал зөвлөмж, судалгаагаар дэмжлэг үзүүлэх.
- Дрон, оператор, нисгэгчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн дижитал платформыг үе шаттайгаар хөгжүүлэхэд оролцох.
- Сургалтын байгууллагын итгэмжлэл, чанарын шалгуур, хяналт үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Нам өндрийн эдийн засгийг Монгол Улсад таниулах, нэвтрүүлэх ажлыг төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан урагшлуулна.
- Монгол Улсын иргэд, багуудыг дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай мэдээлэл, бэлтгэл, зохион байгуулалтын дэмжлэгээр хангана.
