Монголын Нисгэгчгүй Хэрэгслийн Холбоо

Дрон логистик өсөж Хятад улсад 2024 2.7 сая хүргэлт хийгджээ

Дрон-логистик бол “ирээдүйд болох санаа” биш, бодит хэрэглээ болон тэлж буй зах зээл юм. 2025 оны сүүлээр нийтлэгдсэн мэдээллүүдэд дурдсанаар, Хятадын бага өндрийн зах зээл өргөжиж, дрон хүргэлт нь логистикийн нэг салбар болон хөгжиж байна. Тухайлбал 2024 онд дроноор 2.7 сая илгээмж/бараа хүргэсэн тоон үзүүлэлт гарсан бөгөөд JD.com, Meituan зэрэг компаниуд энэ чиглэлд идэвхтэй хөрөнгө оруулж буйг онцолжээ. Reuters

Технологиос гадна бага өндрийн “маршрут–аюулгүй байдал–зохицуулалт” хосолж дрон хүргэлтийн үйлчилгээ амжилттай ажилладаг байна. Үүний нэг жишээ нь Meituan компанийн аялал жуулчлалын бүсэд (Цагаан хэрэм орчим) дрон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн тухай мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд хотын үйлчилгээ, аялал жуулчлал, хүргэлтийн туршилтыг хослуулж буйг харуулсан. #SixthTone

Монголд энэ чиглэлийг шууд хуулбарлах гэхээс илүү төсөл байдлаар дараах хэрэглээг түрүүлж турших боломжтой:

  • Алслагдсан бааз/объект: уурхайн талбай, отог бууц, хилийн бүсийн логистик
  • Эмийн жижиг хүргэлт: чухал цаг, хэмжээ жижиг бараа
  • Дотоод кампус хүргэлт: их сургууль, үйлдвэр, логистикийн парк доторх хүргэлт

Бидний зөвлөмж:

  1. Дрон хүргэлтийн аюулгүй ажиллагааны minimum стандарт (нисэх замнал, газардах цэгийн хамгаалалт, олон нийттэй харилцах дүрэм)
  2. Операторын баримтжуулалт (нислэгийн бүртгэл, эрсдэлийн үнэлгээ)
  3. Пилот төслийн хамтарсан баг (бизнес + оператор + зохицуулалтын зөвлөх) байгуулах.

tergel0666@gmail.com

https://muva.mn

Leave a Reply

ТЭМЦЭЭН

ХОЛБОО БАРИХ

© Монголын Нисгэгчгүй Хэрэгслийн Холбоо